top of page

Саатсан агт араа авах

Агт араа буюу 3-р их араа шүд нь 18-25 насанд ургадаг. Агт араа шүд хэвийн байрлалтай буюу бусад шүд шиг эгц ургаж гарах зайгүйн улмаас буйл, ясан дотор буруу байрлан хагас болон бүтэн саатдаг. Ингэж саатсан араа нь урд байгаа шүднүүдээ хойноос шахах бөгөөд тодорхой хугацаанд үргэлжлэхэд урд хэсгийн шүднүүд шахагдаж шүдний эгнээний гажиг үүсдэг. Агт араа орчмын буйлан доор хоолны үлдэгдэл орж өнгөр хуримтлагдах, буйл хавагнах, өвдөх, түүнээс гадна хүнд үедээ буйлан доор буглаа үүсэх, ам ангайлт хязгаарлагдах, халуурах зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно. Хагас болон бүтэн саатсан агт арааг авахуулах заалттай.

Comments


bottom of page